Баялаг бүтээгч
2022.07.08 13:18
3071
“ОЧИР ДАГИНАС” ХХК-ИЙН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ Н.ГҮРДОРЖ ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР ШАГНУУЛЛАА

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа. Энэ үеэр хүнс үйлдвэрлэлийн салбарт олон жил ажиллаж, монгол махан бүтээгдэхүүнийг дэлхийн брэнд болгох зорилго тээж яваа “Очир дагинас” ХХК-ийн Ерөнхий технологич Н.Гүрдорж хөдөлмөрийн хүндэт медаль хүртлээ.

Түүнээс шагнал авсан сэтгэгдлийг нь асуухад, чимээгүй хөдөлмөрлөж, ихийг бүтээдэг үйлдвэр, үйлчилгээний ажилтнуудын хөдөлмөрийг төр үнэлж байгаад баярлаж байна гэдгээ  хэлж байлаа.

Түүний ажил, хөдөлмөрийн гарааг товч танилцуулахад:

 

2005-2007 онд Улаанбаатар хотын Вивитер ХХК-нд махны технологич албан тушаалд ажиллаж байсан.

2007-2009 онд Хатансүйх трейд ХХК-ийн хиамны үйлдвэрт технологичоор  ажилласан.

2009 оноос Очирдагинас ХХК-д технологичоор ажиллаж ирсэн. Тус компанид ажиллах хугацаанд 2012 оны шилдэг ажилтан, 2013 оны компанийн аварга ажилтан тус тус болж байсан. Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан.

2012 онд “Баян Монгол” брэндийн үхэр, адууны жигнэсэн махан бүтээгдэхүүнийг шинээр гаргасан. Энэхүү бүтээгдэхүүн нь 2015 онд лаазалсан савалгаатай болсон ба МХАҮТанхимаас жил бүр зохион байгуулдаг “Жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2015” олон улсын үзэсгэлэн яармагийн  /SME/ “Шилдэг Экспортын бүтээгдэхүүн”-ээр шалгарсан.

Энэ  хугацаанд компанийн технологийн шинэчлэлд оролцож, Герман технологиор  бүтээгдэхүүн үйлдвэрлэх, орчин үеийн Европын шинэ дэвшилтэд технологийг эх орондоо нутагшуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан.

Н.Гүрдорж нь “Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо” болох олон улсын ISO 22000 стандартыг нэвтрүүлэх, амжилттай баталгаажилт авахад голлон оролцсон ба “Хүнсний аюулгүй байдлын баг”-ийн гишүүнээр ажиллаж байна.

Одоо Н.Гүрдорж нь тус компанийн үйлдвэрийн ерөнхий технологич, үйлдвэр технологийн албаны даргаар ажиллаж байна.