"Гудамж" төсөл нийслэлд төдийгүй хөдөө орон нутагт хэрэгжиж буй. Энэ хүрээнд Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод нийт 8.5 км зам, долоон уулзварын өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэж байна.
Ажлын явц өнөөдрийн байдлаар 70 орчим хувьтай явж байгаа бөгөөд Суварга хайрханы тахилгын дараагаар өдөр алгасалгүй орж буй хур борооноос шалтгаалан зарим ажил саатаж байгаа талаар холбогдох хүмүүс хэллээ.
явган зам, дугуйн зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, орчны тохижилт, дизайн, газар доорх шугам сүлжээ бүхий цогц төсөл маань 70 хувьтай байгаа аж.
Наран төвийн дэргэдэх уулзварын ажил явагдаж байна.
12 дугаар дэлгүүрийн уулзварын ажил явагдаж байна.
Усны хоолой хэд хэдэн газар нэмж суурилуулжээ.
Булган уулруу өгсдөг зам. Явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжтайгаар тохижуулж байна.