УИХ
2022.07.10 09:16
5596
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нарын гишүүд "Төрийн далбаа"-ны өдрийг хуульчлан батлуулж байжээ

Монгол Төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэнуламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийгбэхжүүлэх зорилгоор тухайн үеийн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, С.Бямбацогт нарын гишүүд 2009 оны 1 дүгээр сард Төрийн далбааны өдрийг хуульчлах саналыг УИХ-д өргөн барин Мөн оныхоо 6 дугаар сард батлууснаар жил бүрийн долдугаар сарын 10-нд Улсынбаяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж ирсэн билээ.  

Монгол Улсын Төрийн Далбааны түүх

Монголын анхны төрт улс Хүннүгүрний туг далбааны талаарнарийвчлалтай баттай нотолгооолдоогүй ч, одоогоор олдоод байгаашинжлэх ухааны нотолгооноосүзэхэд Хүннүчүүдийн сүлд нь нар, сар байсан ажээ. Анхлаад 1206 онд Их Монгол Улсынтөрийн далбаа нь мөнх тэнгэрийн хөх өнгийн дэвсгэртдээр цагаан шонхор шувуу дүрслэгдсэн байдаг юмХожим 1250-аад оны хавьцаа хөх дэвсгэрт дээрцагаанаар наран, саран, гал гурав мөнхөрсөн байна. Монголын их Юань гүрнээс эхлээд XVIII зууны дунд үехүртэл Монголчуудын дунд төрийн далбаа нь энэ хэвээр байсан ажНаад зах нь 2000 жилийн түүхтэйөвлөгдөн ирсэн нар, сар нь одоог хүртэл Монголтөрийн далбааны Соёмбод байдаг билээ.

Монгол Улс одоогийн Төрийн далбааг 1992 оноосхэрэглэж эхэлсэн бөгөөд өмнө нь 1911, 1924, 1940, 1945, 1960 онд Төрийн далбаагаа шинэчилж байсан.

 

1945 оны 7 дугаар сарын 10-ны өдөр БНМАУ-ын БагаХурлын Тэргүүлэгчдийн 43 дугаар хурлыг зохионбайгуулж, түүн дээр Х.Чойбалсан Москвад хийсэнайлчлалын талаар ярьж, Монгол Улсын тусгаартогтнолыг Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх талаар ЗХУ-аас тавьж буй хүчин чармайлт бүтэмжтэй болж буйгтэмдэглээд “БНМАУ-ын төрийн далбааны маяг, найрууллын тухайасуудлыг тусгайлан яаралтайхэлэлцүүлэн баталжээ. Үүнээс өмнө Үндсэн хуульд голтөлөв БНМАУ-ын туг далбаа хэмээн бичиж ирсэнбөгөөд энэ үеэс хойш БНМАУ-ын төрийн далбаахэмээх болов. Энэ далбааны эхийг БНМАУ-ын МаршалЧойбалсангийн нэрэмжит шагналт, УГЗ Д.Чойдогзохиосон байна.

Монгол Улсын Төрийн далбаа 1992 оноос МонголУлсын Төрийн далбаа нь Монгол Улсын ардчилсанүндсэн хууль хүчин төгөлдөр болсон цагаас буюу 1992 оны 2 сарын 12-ноос хэрэглэгдэж эхэлсэн. Үндсэнхуулийн 12-р зүйлийн 4 дэх хэсэгт: "Монгол Улсынтөрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэйбайна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэйдундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал ньмандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгталтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна." гэж заажээ.

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхэлж буй 07 дугаар сарын 10-ны энэ өдөр алтан соёмбот Төрийн далбаагаа өндөрт мандуулж, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаал хийнэ.

Дашрамд, Дэлхийн бүх  улс орон төрийнхөө далбаанд онцгой хүндэтгэл үзүүлдэг байна. Жишээ нь: Канад улсад 8 дугаар сарын 15, ОХУ-д  8 дугаар сарын 22, АНУ-д 6 дугаар сарын 14, Итали Улсад нэгдүгээр сарын 7, Европын холбооны улсууд 5 дугаар сарын 9-нд тус тус Төрийн далбааны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байна.