Үндэсний их баяр наадмын Эрлийз (сонгомол) дээд насны морьдын уралдаан өнөөдөр Хүй долоон худагт боллоо.
Уралдаанд нийт 130 эрлийз дээд насны морьд бүртгүүлснээс 103 морьд гарааны зурхайгаас хөдөлсөн юм.
Эрлийз дээд насны морьдын уралдааны түрүү магнайд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач С.Баярсайханы 309 дугаартай бор морь хурдлав. Түрүү магнайд орсон морийг 11 настай унаач Н.Билэгтсайхан унаж, түрүүллээ.
Аман хүзүү: Төв аймгийн Заамар сумын уяач Жигжидсүрэнгийн Түмэн-Өлзийгийн 922 дугаартай зээрд (унаач: Дагвасүмбэрэлийн Амартүвшин, 12 настай, эрэгтэй)
Айргийн гурав: Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач МУТМУ Х.Бат-Эрдэнийн 77 дугаартай хээр (унаач: Төмөрсүхийн Энгүүн, 9 настай, эрэгтэй)
Айргийн дөрөв: Ховд аймгийн Мянгад сумын уяач Мэндсайханы Анандын 930 дугаартай хээр (унаач: Батсүхийн Намжилцогт, 11 настай, эрэгтэй)
Айргийн тав: Архангай аймгийн Чулуут сумын уяач Цэдэнсодномын Энхболдын 1888 дугаартай хээр (унаач: Мэгзэрийн Ууганбаяр, 11 настай, эрэгтэй)
Түүнчлэн энэ насны морьдын уралдаанд: