Ус судлалын секторын мэдээгээр энэ сарын нэгний өдрийн байдлаар Буянт гол Ховд хот, Ховд гол Мянгад сум орчмоор үерийн аюултай түвшинг, Хангайн нурууны өврийн Таац гол Нарийнтээл сум, Тээл, Хомын хоолой, түүнчлэн Хангайн нурууны өврийн Байдраг гол Баянбүрд сум, Алтай нуруунаас усжих Ховд гол Өлгий сум, Төгрөг гол Манхансум, Увс нуурын сав Хархираа, Түргэн, Хариг зэрэг голууд үерийн түвшинг даван тус тус үерлээд байгаа аж. Түүнчлэн ихэнх голын усны түвшин олон жилийн дунджаас ахиу байна. Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.