Нийслэл
2022.07.25 17:34
888
Төмрийн хүдэр, зэсийн баяжмал, нүүрсний экспорт өсжээ

Долоодугаар сарын 15-21-ний өдрүүдэд авто замаар 5,981 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нийт 737.7 мянган тонн нүүрс гарсан нь өмнөх оны мөн үеэс 3.4 дахин өссөн үзүүлэлттэй байна. Оны эхнээс 10,113.7 мянган тонн нүүрс экспортод гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнд хүрчээ.

Дээрх хугацаанд авто замаар 272 чингэлэг, төмөр замаар 160 чингэлэг буюу оны эхнээс 820.4 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 16.5 хувийн өсөлттэй байна. Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 445, төмөр замаар 1,987 чингэлэг буюу оны эхнээс нийт 2,023.7 мянган тонныг экспортлов. Долоо хоногийн хугацаанд 167.1 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар өсжээ.Төв банк оны эхнээс долдугаар сарын 21-ий байдлаар 9,263.2 кг алт худалдан авсан байна.

 

Эх сурвалж: УУХҮЯ