Нийгэм
2022.07.26 14:27
947
Хүний орилох дуу сонссоноор живж байсан иргэнийг аварчээ

Ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн хоёр алба хаагч голд живж байсан иргэний амь насыг аварчээ.

Өчигдөр /2022.07.25/ 12:00 цагийн орчимд Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Бор-Өндөр сумын сум дундын цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Анхбаяр, жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Энхбат нар "Их хурд-9" наадмын хамгаалалтад үүрэг гүйцэтгэн буцах үедээ Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын иргэн Хэрлэн голд хөл алдан живж байсныг нь харж шуурхай ажиллан уснаас гаргаж, анхны тусламж үзүүлжээ. 

Тодруулбал тэд гол орчмоор явж байх үеэр хүний орилох дуу сонсогдсоноор гол руу орж, иргэнийг татаж гаргасан байна.