Нийслэл
2022.07.26 16:32
2760
Чежүд хууль бусаар ажиллаж байсан НАЙМАН Тайланд иргэдийг баривчилж, Монгол 22 иргэнийг эрэн хайсаар байна

Өнгөрсөн зургадугаар сард Чежүд аялал жуулчлалын журмаар очсон Тайланд, Монгол иргэдийн зарим нь үлдэж, хууль бусаар хөдөлмөр эрхэлж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байсан билээ.

Харин манай улсын хувьд мөн өнгөрсөн зургадугаар сарын 22-ны өдөр /2022.06.22/ 150 гаруй Монгол жуулчин очсоноос 22 нь үлдэж, хууль бус оршин суугч ангилалд албан ёсоор бүртгэгдээд буй. Тэгвэл Чежүгийн цагаачлалын алба цагдаагийн алба хаагчидтай хамтран хууль бусаар үлдсэн иргэдийг эрэн хайх ажлыг зохион байгуулсаар байгаа бөгөөд Тайландын найман иргэнийг баривчилжээ. Тодруулбал, Тус найман иргэн нь Чежү дэх түгээлтийн компанид хууль бусаар ажиллаж байгаад баригдсан байна. Харин Монголоос хууль бусаар үлдсэн иргэд огт баригдаагүй байгаа талаар мэдээлжээ.

Эх сурвалж: JejuMBC