Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Эрүүл мэнд
2022.07.27 13:19
4643
"Хичээл сургуульд зөвхөн вакцин хийлгэсэн хүүхдүүдийг хамруулна гэдэг нь ташаа мэдээлэл"

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр 5-11 настай хүүхдийг коронавирусийн эсрэг вакцинд хэрхэн хамруулах талаар ЭМЯ-ны мэдээллийг танилцууллаа. 

Ч.Болортуяа: "Олон нийтийн дунд хүүхдийн вакцинжуулалтыг эцэг, эхээс зөвшөөрөл авахгүйгээр хийж байна гэх ташаа мэдээлэл гараад байна. Энэ талаар ЭМЯ-наас өгч буй тайлбарыг товч танилцуулъя.

2022 оны наймдугаар сарын 1-нээс эхлээд 5-11 настай хүүхдүүдэд коронавирусийн эсрэг дархлаажуулалтын  ажлыг эхлүүлнэ. Ингэхдээ  зайлшгүй эцэг, эхийн сайн дурын үндсэн дээр буюу эцэг эхийн зөвшөөрлийн хуудсанд үндэслэж вакциныг хийх талаар ЭМЯ-наас мэдээлж байна.

"Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдэд эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр вакцин хийж байна", мөн "Хичээл сургуульд зөвхөн коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн хүүхдүүдийг хамруулна" гэх эдгээр мэдээллүүд ташаа мэдээлэл юм" гэв.