Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2022.07.28 10:38
2949
Уул усаа тахихад улаан хивс илүүц биз!

Увс аймгийн Өндөрхангай, Цагаанхайрхан сумдын нутагт орших Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр болжээ. Ерөнхийлөгч уг ёслолд оролцох төрийн элч, төлөөлөгчдийн тэргүүнээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийг томилсон байна.

Улмаар өчигдөр цахим орчинд уг ёслолын зураг нийтлэгдсэн бөгөөд уул хаданд уртаа гэгч нь татсан улаан хивс олны анхаарлыг татаж, ундууцлыг хүргээд байгаа юм. Гэсэн ч "УЛААН ХИВС" манай дарга сайд нарын ямархан эрх ямбатайг нь тодоос тод харуулаад амжив.

Хэрээсээ хэтэрсэн эрх ямба гээч нь усан борооноор ч улаан хивсэн дээгүүр алхахыг шаарддаг бололтой шүү! Ямартай ч уул усаа тахисан ноёд маань улс орноо, ард олноо бодож, даатгаж л ирсэн байх даа...