Нийгэм
2022.07.28 18:00
1529
Үерийн дараа хашаандаа гаргасан худгийн усыг хүнсэнд хэрэглэхгүй байхыг зөвлөж байна

 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас үер ус буусны дараах халдваргүйжүүлэлтийн талаар зөвлөж байна.

  • Үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, шууд хаяж, устгах
  • Ундны усыг баталгаатай эх үүсвэрээс авч буцалгаж хэрэглэх
  • Ус хадгалдаг, зөөвөрлөдөг, хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний сав суулгыг угааж, цэвэрлэн, халдваргүйдэл хийх
  • Угааж цэвэрлэсэн тагтай зориулалтын саваар усыг зөөвөрлөн хадгалах
  • Булаг шанд, гол горхи хашаандаа гаргасан худгийн усыг хүнсэнд хэрэглэхгүй байх
  • Гудамж талбай, гуу жалганд хурсан хог хаягдал, шавар шавхайг түргэн хугацаанд цэвэрлэж халдваргүйдэл хийлгүүлж, зайлуулах
  • Хоол бэлтгэх, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа гараа тогтмол савандаж угаах
  • Гэр орон байрандаа гадуур өмсдөг гутлаа сольдог байх
  • Үер болсон талбайд хүүхэд тоглуулахгүй байх, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх
  • Эрүүл мэндийн байгууллагаас иргэдэд зориулсан мэдээлэл, зөвлөмжийг авах
  • Халуурах, толгой өвдөх, хоолонд дургүй болох, бөөлжих, суулгах, булчин татах, ил шарх, шалбархай, үрэвсэх зэрэг шинж тэмдэг илэрсэн үед эмнэлэгт хандах
  • Хэрвээ үерийн аюулд өртсөн бол бохирдсон хөрс, бие засах газар, бохир усны цооногт мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч халдваргүйдэл хийх
  • Халдваргүйжүүлэлтэд хуурай хлорын шохой болон 3 хувь, 5-10 хувийн хлорын шохойн сүүн уусмал, ариутгах бодис хэрэглэхийг тус тус зөвлөлөө.