Нийгэм
2022.07.29 09:40
1014
Улаанбаатар-Хөх хот чиглэлийн нислэгийг зогсоохоор болжээ

 

 Гадаад Харилцааны Яамнаас өгсөн мэдээллээр БНХАУ-ын иргэний нисэхийн холбогдох журмын дагуу 2022 оны долдугаар сарын 19-ний СА902 Улаанбаатар-Хөх хот чиглэлийн нислэгээр ирсэн зарим иргэнээс Ковид-19-ийн халдварын тохиолдол илэрсэн тул наймдугаар сарын 8-наас дөрвөн удаагийн буюу хоёр сарын хугацаанд нислэгийг зогсоох шийдвэр гарчээ.

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс БНХАУ-ын Хөх хот болон Гуанжоу хот руу нислэг үйлдэх шийдвэр гаргажээ. Ингэхдээ “Аэро Монголиа” ХХК 28 хоногт нэг удаа Хөх хот чиглэлд, “Эйр Чайна” ХХК 28 хоногт 2 удаа Хөх хот чиглэлд шууд нислэг үйлдэхээр зохицуулсан байна гэв.