Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.08.01 12:48
2662
Сэрэмжлүүлэг: 4-5 насны хоёр хүүхэд хийлдэг гудастай хөвж байх үед гудас хөмөрч нэг нь живж энджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны долоодугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн “Гүрмийн нууранд хүүхэд живлээ” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын дагуу  шалгахад 4-5 насны 2 хүүхэд нуурын усанд хийлдэг гудастай хөвж байх үед гудас хөмөрч, 4 настай, эмэгтэй хүүхэд усанд живэн амь насаа алдаж, 5 настай, эмэгтэй хүүхдийг Онцгой байдлын алба хаагчидтай хамтран уснаас татан гаргаж амь насыг нь аварсан байна. 

Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн бага насны хүүхдийг гол, ус, нууранд харгалзах хүнгүйгээр оруулахгүй байх, гол усны үер, болзошгүй осол, эрсдлийн талаар мэдээлэлтэй байх, зориулалтын бус хийлдэг гудас, хөвөгч зэргийг хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.