Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Хууль эрх зүй
2022.08.01 14:50
2427
АТГ-аас Усан парктай холбоотой газрын асуудлыг гэмт хэргийн шинжтэй гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ

Энхтайваны гүүрний зүүн талд буюу Дунд гол урсдаг хэсэгт усан парк, спорт цогцолбор, соёл амралтын хүрээлэн барина гэж байсан ч орон сууцны хороолол барьж эхэлсэн асуудал үүссэн.

Уг асуудал нь хууль зөрчсөн, үүнтэй холбоотой шийдвэр нь авлигын хамааралтай байж болзошгүй гэж үзэн Туул голын Сав гарын захиргаанаас өнгөрсөн сард Авлигатай Тэмцэх Газарт ханджээ.

Тус асуудлаар БОАЖ-ийн сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан, "Усан парк газар дээр илт хууль зөрчсөн буруутай этгээдүүд шалгагдаж эхлэх нь дээ. АТГ гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр хэрэг нээж шийдвэрлэсэн байна.
АТГ: Танай Туул голын сав газрын захиргаанаас 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01/424 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдээллийг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шийдвэрлэсэн болохыг мэдэгдье" гэжээ.