Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.08.02 11:12
6887
Турк улсаас их хэмжээний алт, монетан эдлэл хууль бусаар оруулж ирдэг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас өчигдөр буюу 08 дугаар сарын 01-ний өдөр Турк улсаас их хэмжээний алт, монетан эдлэлийг нууцаар, татвараас зайлсхийн оруулж ирэн, мөнгө угаадаг байсныг шуурхай илрүүлэн шалгаж байна. 

Тодруулбал, Монгол Улсын иргэн Ч, Т, Ц нар нь их хэмжээний алт, монетан эдлэлийг Чингис Хаан олон улсын буудлын гаалийн хяналтын бүсэд шалгуулахгүйгээр хууль бусаар нэвтрүүлсэн байжээ. Шалгалтаар дээрх этгээдүүд нь өмнө нь олон удаагийн үйлдлээр алт, монетан эдлэлийг хууль бусаар оруулж ирдэг, мөнгө угаах төрлийн гэмт хэргийн шинжтэй байсан нь тогтоогджээ. 

Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын хэд хэдэн албан тушаалтнуудыг холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм.  Одоогийн байдлаар дээрх иргэдээс нэг тэрбум төгрөгийн үнэ бүхий их хэмжээний алт, монетан эдлэлийг хураан авчээ. Мөн хоёр хүнийг уг хэрэгт холбогдуулан хорисон байна.