Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Боловсрол
2022.08.02 13:44
3607
БШУЯ: Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 11 мянган хүүхдийг энэ онд багтаан цэцэрлэгт хамруулна
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, БШУЯ-ны газрын дарга нар, Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газрын дарга нарын бүрэлдэхүүнтэй нийслэлийн дүүргийн удирдлагуудтай уулзжээ. Энэ үеэр БШУ-ы дэд сайд дүүргийн Засаг дарга нарыг цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажилд хороодоо зохион байгуулалтад оруулж, бодит тоон мэдээллийг ирүүлэх, компани, бизнес эрхлэгчид, хувийн цэцэрлэгийнхнийг татан оролцуулж хамтарч ажиллахыг хүсжээ.
 
 
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд:
- Түрээсийн цэцэрлэг
- Байгууллагын цэцэрлэг
- Хувийн цэцэрлэгүүдийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа аж.  Мөн төрийн өмчийн байруудыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар хамтран ажиллаж байгаа юм байна.
Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн гадна үлдсэн 34 мянган хүүхдээс 22 мянга гаруй хүүхдийг цэцэрлэгтэй болгосон. Харин одоо 11 мянган хүүхдийг энэ онд багтаан цэцэрлэгт хамруулах ажлыг дүүргийн удирдлагуудтай хамтран хэрэгжүүлэх юм байна.