Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Гадаад мэдээ
2022.08.03 00:03
4335
Нэнси Пелоси Тайванийн айлчлалынхаа талаар байр сууриа илэрхийллээ

АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси мягмар гарагт Хятадын заналхийллийг үл тоон Тайбэйд газардсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Нэнси Пелоси Тайвань дахь айлчлалынхаа талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр, Тайваньд айлчилснаар бид ардчиллын төлөөх амлалтаа хүндэтгэж буй хэрэг юм. Тайвань болон бүх ардчилсан орны эрх чөлөөг хүндэтгэх шаардлагатайг дахин нотолж байна.

Тайванийн удирдлагатай хийсэн яриа хэлэлцээ нь манай түнш, хамтын ашиг сонирхол, тэр дундаа Энэтхэг-Номхон далайн чөлөөт, нээлттэй бүс нутгийг хөгжүүлэн дэмжлэг үзүүлэхэд оршиж байна.

Тайвань дахь айлчлал нь 1979 оны Тайванийн харилцааны тухай хууль, АНУ-Хятадын хамтарсан мэдэгдэл, АНУ-ын олон жилийн бодлоготой ямар ч байдлаар зөрчилдөхгүй" гэжээ.