Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Засгийн газар
2022.08.03 16:17
3554
Х.Нямбаатар: Цахим орчинд өсвөр насны хүүхдүүдийг айлган сүрдүүлж бэлгийн харьцаанд орох, биеийг нь үнэлүүлэх гэмт хэрэг их гарч байна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: "Өнөөдрийн хуралдаанаар МУ-ын Ерөнхий сайд ЗГ-ын гишүүдэд хэд хэдэн үүрэг өглөө. Тодруулбал хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан боловсролын салбарын авлигын асуудалд цэг тавих, түүнд хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсэг 11-11 төв дээр өргөтгөсөн байдлаар зохион байгуулахаар үүрэг өглөө.

Ялангуяа тойргийн бус хүүхдүүдийг сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар хувийн ашиг сонирхлын үндсэн дээр сургадаг, нэр хүнд бүхий сургуулиуд сурагчдыг шалгалтгүйгээр элсүүлдэг байдлыг таслан зогсоох, цэцэрлэгийн хүртээмжийг тэгш хүртээмжтэй болгох зорилго бүхий ажлын хэсэг байгууллаа. 

Хоёрдугаарт МУ-ын стратегийн бүтээн байгуулалтуудын ажлуудыг санаатайгаар таслан зогсоох, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан энэ үйлдүүдийг хуулийн байгууллагуудад шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх ажлын хэсгийг мөн байгуулахаар болсон.

Мөн сүүлийн үед цахим гэмт хэрэг их бүртгэгдэж байна. Өсвөр насны хүүхдүүдийг айлган сүрдүүлэх замаар бэлгийн харьцаанд орох, биеийг нь үнэлүүлэх зэрэг гэмт хэргүүд их бүртгэгдэж байна. Иймээс энэ гэмт хэргийн гаралтыг таслан зогсоох, энэ чиглэлээр тусгайлан хөтөлбөр гаргаж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар болсон."