Английн Лондон хотод төвтэй газрын тос байгалийн хийн үндэстэн дамнасан Shell компанийн ерөнхий захирал, дэлхийн эрчим хүчний тэргүүлэгчдийн үзэж байгаагаарүйлдвэрлэлийн хязгаарлалт нь зах зээлд түүхий тосны нийлүүлэлтийг хумихад хүргэнэ гэж үзэж байгаа учир газрын тосны үнэ цаашид өндөр түвшинд тогтсон хэвээр байна гэж мэдэгдлээ.
Exxon газрын тосны компанийн тэргүүн үнийг бууруулахын тулд салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, сэргэж буй эрэлтийг гүйцэххэрэгтэй, гэхдээ үүнд цаг хугацаа хэрэгтэй гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр, үнийн өсөлт газрын тосны компаниудын ашигт эерэгээр нөлөөлнө учир нь компаниудын 2-р улирлын орлогын тайлан энэ салбарт дээд амжилт тогтоосон.Хэдийгээр эдийн засгийн уналтаас болгоомжилсны улмаас сүүлийн хэдэн сард газрын тосны үнэ буурах хандлага ажиглагдсан чөнгөрсөн 7 хоногт үнэ өслөө, WTI маркийн тосны үнэ 1 жилд 30 гаруй хувийн өсөлтийг үзүүллээ гэв.
Тэгвэл, Shell компанийн гүйцэтгэх захирал Бен Ван Берден өөрийн компанийн улирлын тайлангийн дараа өнгөрсөн пүрэв гарагт Bloomberg телевизэд өгсөн ярилцлагадаа –“Газрын тосны үнийн тухайд, сөрөг талаас илүүтэй эерэг талууд их бий. Эрэлт бүрэн сэргэж амжаагүй, харин нийлүүлэлт хязгаарлагдмал байна” гэлээ. Тэрээр, ОПЕК болон америкийн занарын компаниуд зах зээлд нэмэлт газрын тоснийлүүлэх боломж хязгаарлагдмал байгаа болОХУ-ын газрын тосны эсрэг барууны орнуудын хориг арга хэмжээ хараахан хүчин төгөлдөр болоогүй байгааг тэмдэглэв. Сануулахад, Оросын газрын тосонд тавьсан Европын холбооны хэсэгчилсэн хориг оны эцэс гэхэд хүчин төгөлдөр болох ба энэ нь зах зээлээс 2.2 сая баррелийг гаргахад хүргэж магадгүй юм.
TotalEnergies компанийн ерөнхий захирал Патрик Пуянн “Дэлхийн зах зээл ирэх онд газрын тосболон шингэрүүлсэн хийн үйлдвэрлэлийн нөөц хүчин чадлыг бий болгохын төлөө тэмцэх болно, газрын тосны өндөр үнийг дунд хугацаанд дэмжихийг санал болгож байна” гэж мэдэгдсэн.
Харин ConocoPhillips-ийн ерөнхий захирал Райан Лэнс “ОПЕК болон АНУ-ын үйлдвэрлэгчид олборлосон газрын тосны хэмжээгээрээ хязгаарлагдмал байдалд байна. Эцсийн дүнд, эрэлт цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрнэ – нийлүүлэлтийн хямрал ирж байна” гэж хэлэв.
https://ru.investing.com/news/commodities-news/article-2172357