Булган аймгийн Сайхан, Орхон сумдын заагт орших Өрмийн цагаан нуурын эрэгт энэ сарын 13-14 өдрүүдэд "Айраг наадам" болно.
Уг арга хэмжээний хүрээнд хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, шагайн харваа, айргийн соёлын иж бүрдэл болсон уламжлалт уралдаан наадгай, соёл урлагийн хөтөлбөрүүд, аялал жуучлалын экспо болох ажээ.