Б.Батчимэг
Сэтгүүлч
Нийгэм
2022.08.05 09:54
645
Үерт 739 мал хорогдож, 19 гэр, 16 хашаа, 2 автозам, 2 төмөр зам нурж эвдэрч, 12 автомашины салхины шил хагарчээ

Он гарсаар давхардсан тоогоор нийслэлийн 6 дүүрэг, 12 аймгийн 13 суманд 36 удаагийн үерийн усанд автсан дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 211 иргэний амь насыг авран хамгаалж, 88 байшин, 53 гэр, 2 агуулах, саравч, усанд автсаныг аюулгүй болголоо.

Харин  үерт 739 мал хорогдож, 19 гэр, 16 хашаа, 2 автозам, 2 төмөр зам нурж эвдэрч, 12 автомашины салхины шил хагарсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.