Нийгэм
2022.08.05 16:56
1069
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үертэй байгаа голууд

Өнөөдрийн байдлаар (2022.08.05) Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Тэрэлж, Туул голын зүүн хажуугийн Хурх, Барх, Балж зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 сантиметр нэмэгджээ. Үүр гол үерийн түвшнийг 25 сантиметр давсан байна. Хархираа, Хэрлэн, Халх, Улз голын адгаар усны түвшин 5-35 сантиметрээр нэмэгдсэн хэвээр байгаа юм.

Эх сурвалж: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар