Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Спорт
2022.08.08 09:13
1675
Жүдочид Азийн аваргаас 2 алт, 5 хүрэл медаль авч, багаараа мөнгөн медаль хүртлээ

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаа төлөөлөн олимпийн хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой тэргүүтэй 17 бөх оролцсон юм.

Медаль авсан байдал;

Эмэгтэйчүүдийн ангилалд

  • -48 кг – Г.Наранцэцэг хүрэл медаль
  • -52 кг – Б.Хорлоодой хүрэл медаль
  • -63 кг – Б.Ганхайч алтан медаль
  • -70 кг – Ц.Энхчимэг хүрэл медаль

Эрэгтэйчүүдийн ангилалд

  • -66 кг- Ё.Басхүү алтан медаль
  • -90 кг – Г.Алтанбагана хүрэл медаль
  • -100 кг – Б.Гончигсүрэн хүрэл медаль

Ийнхүү багийн нийлбэр дүнгээр Монгол Улс хоёр алт, таван хүрэл медаль гэсэн амжилттай хоёрдугаар байр эзэлсэн бол Япон улс есөн алт, гурван мөнгөн медальтай тэргүүллээ.