m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.02 05:44
118
Нүдний шилээ нүүрэндээ яаж тохируулах вэ?

- Дөрвөлжиндүү царайтай үсээ жигд самнасан эмэгтэй зуувандуу нүдний шил булбарай зөөлөн төрхтэй болгож өгнө.

- Үсээ урдуураа унжуулсан эмэгтэй дээд талаараа тэгш өнцөг доод талаараа дугуй хэлбэртэй нүдний шил зүүвэл сайхан харагдана.

- Шилний хүрээний өнгө нь их чухал. Хар бараан үстэй хүмүүс бараан өнгийн, цагаан буюу шаргал үстэй шаравтар царайтай хүмүүст гэгээтэй цайвардуу хүрээ зохино.

- Долгионтой буржгар үстэй эмэгтэйд бүх төрлийн хүрээ зохимжтой.

- Шилний хэмжээг үсний урт богинотой зохицуулах хэрэгтэй. Урт үстэй байх тусам том тэнхлэгтэй богино тусам бага тэнхлэгтэй шил зүүнэ.

- 5-10% бууралттай шил ядранги гунигтай төрхтэй болгоно.