Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Засгийн газар
2022.08.14 16:13
2179
Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар нар гэр хорооллыг орон сууцжуулах арга хэмжээний явцтай танилцжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаны хүмүүс гэр хорооллыг орон сууцжуулах асуудлаар нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй арга хэмжээний явцтай газар дээр нь танилцаж байна.

Гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд энэ оны эхний хагас жилийн байдлаар 19 байршлын 57 хэсэгчилсэн талбайд 20,536 өрх хамрагджээ. 

Баянзүрх дүүрэгт гэр хорооллын газрыг дахин төлөвлөн орон сууцжуулах төсөл 2020 онд эхэлж,  XII хорооны хэсэгчилсэн А талбайд 225, хэсэгчилсэн В талбайд 384 айлын орон сууц ашиглалтад орсон байна. Төсөл үргэлжилж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн хэсэгчилсэн А талбайд 330, хэсэгчилсэн Б талбайд 320 айлын орон сууц нэмж ашиглалтад орох юм.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар