Орон нутаг
2022.08.15 08:10
2165
Таван аймгийн зургаан суманд шүлхий өвчин гарчээ

Өнөөдрийн байдлаар таван аймгийн зургаан суманд шүлхий өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.

Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Алтанцөгц, Увс аймгийн Өмнөговь , Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогт-Овоо, Архангай аймгийн Ихтамир зэрэг сумдад шүлхий өвчний шинж илэрсэн тул хорио цээрийн дэглэм тогтоожээ. 

Энэ талаар ХХААХҮЯ-ны харьяа Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун "Богино хугацаанд хэрэгжүүлэх тактикыг  өнгөрсөн хавар 04 дүгээр сарын 18-аас 05 дугаар сарын 10-ны хооронд улсын хэмжээнд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг зохион байгуулсны үр дүнд халдварыг  хумиж чадсан. Харин одоо хот айл, сүргийн  түвшинд  бог малд доголох шинж тэмдгээр шүлхий өвчин илэрч байна.  МЭЕГ-аас хорио цээрийн дэглэмтэй газруудад мэдрэмтгий малыг сүргээс тусгаарлах, дархлаажуулах ажлууд хэрэгжүүлж байгаа ба мөн малыг шимэгчтэх өвчнөөс сэргийлэх угаалга, туулгалт, боловсруулалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна" гэв.