Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.08.15 16:19
1581
Н.Тэмүүлэн: Дарханы замын тендертэй холбоотой бүх албан тушаалтнуудыг шалгаж, 30 гаруй обьектод нэгжлэг хийж байна

Дарханы замын тендертэй холбоотойгоор ЗТХЯ-ны нэр бүхий албан тушаалтнуудын албан өрөө болон гэрт нь прокурорын зөвшөөрөлтэйгээр АТГ-аас нэгжлэг хийж байгаа талаар бид өмнө мэдээлсэн.

Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн 

"ЗТХЯ-ны албан тушаалтнуудын гэр, албан өрөө, шаардлагатай газрууд зэрэг нийт 30 гаруй обьектэд нэгэн зэрэг нэгжлэг хийж байна. Шалгагдаж байгаа албан тушаалтнуудын нэрсийг зарлах боломжгүй.

Шалгалтын ажиллагаа эхэлж байгаа учир тодорхой мэдээлэл өгөхгүй. Нэгжлэг хийх хангалттай үндэслэл тогтоогдсон учир нэгжлэгийг прокурорын зөвшөөрөлтэйгөөр явуулж байна. Хэрэгт ач холбогдол бүхий баримт бичиг байгаа гэж үзэж байгаа учир шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд Дарханы замын тендертэй холбоотой бүх албан тушаалтнуудыг шалгаж байна" гэлээ. 

Шууд: