Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.08.16 18:43
10992
Богдхан уулын Түргэний аманд хууль бусаар самар түүж байсан иргэдийг илрүүлжээ
 

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын наймдугаар сарын 3-ны 01 тоот удирдамжийн дагуу хяналт шалгалтын ажлыг зохион байгуулжээ.  

Шалгалтын хүрээнд Богдхан уулын Түргэний аманд хууль бусаар самар түүж буй иргэдийг зогсоож, самарчдын отгийг буулгаж зөрчлийг холбогдох газарт хүргүүлэн хяналт шалгалтыг үргэлжлүүлж байгаа талаар Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанаас мэдээллээ.
 
Жил бүрийн есдүгээр сарын 10-наас хойш самар түүхийг зөвшөөрдөг ч иргэд худалдан борлуулахаар их хэмжээний самар түүдэг нь байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг гэдгийг БОАЖЯ-наас анхааруулж байсан юм.
 
Мөн зөвшөөрөлгүйгээр самар түүсэн бол 5000 нэгж болон түүнээс дээш нэгжээр торгох эсвэл 1-2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэдэг байна.