Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Засгийн газар
2022.08.17 09:03
1119
Засгийн газар Эгийн голын УЦС-ын төсөл зэрэг 20 гаруй асуудлаар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр:

  • - Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ ханш, инфляцын талаар,
  • - Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн үйл ажиллагаатай танилцсан талаар,
  • - “Хөх морь” төслийн хүрээнд гадаргын усны хуримтлал бий болгон усан хангамжийг нэмэгдүүлэх Орхон-Онги, Хэрлэн-Тооно төслүүдийн хэрэгжилтийн явцын талаар,
  • - Монгол Улсын Хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлтийн талаар зэрэг 20 гаруй асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.