Нийгэм
2022.08.17 12:47
2415
Өрхийн сарын дундаж орлого 0.2 хувиар буурлаа

Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ 2022 оны хоёрдугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 (0.2%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 60.2 (5%) мянган төгрөгөөр буурчээ. Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар буурахад тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 66.9 (19.3%) мянган төгрөгөөр буурсан нь гол нөлөө үзүүлсэн. 

Харин нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт зарлагын хэмжээ хоёрдугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 62.9 (5.7%) мянган төгрөгөөр нэмэгдэж, өмнөх улирлаас 11.3 (1.0%) мянган төгрөгөөр буурсан байна.

Үндэсний статистикийн хороо