Улс төр
2022.08.17 13:43
1381
БХБС: Б. Мөнхбаатар: Ус зайлуулах хоолойнууд авто зам болсон

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: Засгийн газрын хуралдаанаар Геодези зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихаар боллоо. Хүний нүдэнд харагддаггүй ч газартай хамгийн их холбоотой байдаг Геодези зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барих гэж байна. 1997 оноос хойш 11 удаа нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Гуч гаруй хувьд нь өөрчлөлт орсон учраас шинэчилсэн найруулгыг нь өргөн барих шаардлагатай болсон.

Улаанбаатар хотод геодезийн 360 цэг тэмдэгт байдгийн тал хувь нь устаж алга болсон. Өндөржилт байхгүй болсонтой холбоотой ус зайлуулах хоолойнууд авто зам болоод хувирчихсан. Харин хуулийн шинэчилсэн найруулгаар хэд хэдэн чиглэлд сайжруулалт хийгдсэн. Тогтолцоог илүү нарийн болгож төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих, архивлах гэх геодезийн салбарын үйл ажиллагааг  тогтоож өгсөн. Мэдээллийн санг нэг болгох асуудлыг мөн тусгаж байна.

Геодези бол улс орны  эдийн засаг хөгжлийн үндсэн суурь. Геодезийн тоон үзүүлэлт дээр суурилж бүтээн байгуулалт явагддаг.