Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2022.08.17 13:49
3725
Ардчилсан намын ЕНБД И.Мөнхжаргалд холбогдох шүүх хуралдааныг дахин хойшлууллаа

Өнөөдөр буюу наймдугаар сарын 17-ны өдөр /2022.08.17/ Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалд холбогдох Шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 11:00 цагаас  болох товтой байв.
Тодруулбал, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нь МАН-ын нэр хүндэд халдсан хэмээн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг үүсгэсэн юм. Өнгөрөгч наймдугаар сарын нэгний өдөр товлогдоод байсан шүүх хурал МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлоод байсан билээ.

Тэгвэл И.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэргийг тус шүүх 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 11 цаг 00 минутад товлон зарласан боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй болсон талаарх хүсэлтээ холбогдох баримтыг ирүүлснийг тус шүүх хүлээн авч И.Мөнхжаргалд холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж, дараагийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч И.Мөнхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн 
хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар