Нийслэл
2022.08.17 16:08
7735
Долоон сард тэмбүү өвчний 2,183, ХДХВ/ДОХ-ын найман тохиолдол бүртгэгджээ

Энэ оны эхний долоон сарын байдлаарх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлтийг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. 

Оны эхний долоон сарын байдлаар нийт 36 мянган хүүхэд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс долоон мянга буюу 16.3 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Харин халдварт өвчнөөр өвчлөгчид энэ оны эхний долоон сарын байдлаар 274.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 56.7 хувиар өссөн болохыг онцлов.