Баялаг бүтээгч
2022.08.17 17:11
2857
Ю.Чулуунцэцэг: 20 жилийн турш ахмад настан, гэртээ хүүхдээ хардаг ээж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангасандаа сэтгэл хангалуун байдаг

Өнөөдөр /2022.08.17/ 20 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй “Хөвөнтэй бээлий” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ю.Чулуунцэцэг “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд гишүүнээр элслээ.

Тэрээр анх 2000 онд бээлий оёж сурснаасаа хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд ихэвчлэн өндөр настан, хүүхдээ хардаг ээж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангадаг байна. Тухайлбал тэдний хамгийн ахмад ажилтан нь 82 настай эмээ байдаг. Гол онцлог нь дуртай үедээ ирж ажилладаг тул зарим үед Ю.Чулуунцэцэг ганцаараа ажиллах үе ч гардаг. Мөн түүн дээр ирж оёдол сураад тусдаа ажиллах болсон олон шавь бий. Ингэж олон хүнд туслаж байгаадаа сэтгэл нь өег байдаг гэж Ю.Чулуунчимэг эгч хэлж байлаа.

Түүний зорилго цөөхөн хэдэн ажилчдаа тухтай орчинд байлгах юм. Учир нь ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс сууж ажиллахад тав тухтай орчин чухал. Үүний тулд түүнд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгаа бөгөөд зээл тусламжууд бүтдэггүй тул борлуулалтаа нэмэгдүүлэн мөрөөдлийнхөө ажлын байрыг барихыг зорьж байна. Одоогийн байдлаар хэд хэдэн подвал түрээслэн тохижуулж ажилладаг гэнэ.

Түүнээс худалдан авалт хийх, хамтран ажиллахыг хүсвэл 99410724 дугаарт холбогдоорой.