Нийгэм
2022.08.18 15:54
2155
НЭГДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧДЫН ЦАХИМ ЭЛСЭЛТИЙГ МАРГААШНААС БАТАЛГААЖУУЛНА

Ерөнхий боловсролын сургуулийн бүртгэлийн талаар өнөөдөр БШУЯ-аас мэдээллээ.

Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд Монгол улсын хэмжээнд нийт 750 мянган хүүхэд элсэн орж суралцах урьдчилсан дүн гарсан. Үүнээс үндэсний статикийн хорооны тоон мэдээллээр шинээр нэгдүгээр ангид элсэн орох нийт 78 мянган хүүхэд байгаа бөгөөд хаяг, бүртгэлийн асуудалгүй 45 мянган хүүхэд өнөөдрийн байдлаар хамран сургах тойрогтоо шууд байдлаар бүртгүүлсэн байгаа аж.

Энэ сарын 19-нөөс 25-ны хооронд ямарч хаяг бүртгэлийн зөрчилгүй хүүхдүүд сургууль дээр очих болон ямар ч хөдөлгөөнд орохгүйгээр шууд гар утаснаасаа И-Монголиа цахим системээр нэвтэрч хүсэлтээ баталгаажуулах боломжтой юм. Харин 26-30-ны өдрүүдэд таны хүүхэд аль сургуулийн аль анги, бүлэгт хуваарилагдсаныг таны утсанд мессеж илгээн мэдэгдэхээр болжээ.