Эдийн засаг
2022.08.19 08:45
4087
НӨАТ-ийн сугалааг 9-р сараас сэргээнэ

НӨАТ-ийн сугалааг зогсоож, иргэд зөвхөн улирал тутамд 2 хувийн буцаан олголтоо авч буй. Тэгвэл сугалааг зогсоосноор И-баримтаа бүртгүүлэх иргэдийн тоо 50 хувиар буурчээ. Иймд НӨАТ-ийн сугалааг 9-р сард эргэн сэргээхээр болсон байна. 

Татвар төлөгч, иргэдийн хувьд  сугалаанаас илүүтэйгээр, буцаан олголтын хувийг нэмэгдүүлэхийг хүсдаг. Гэвч одоогоор үүнийг шийдэх боломжгүй гэсэн тайлбарыг холбогдох албанаас хэлдэг юм.