Хууль эрх зүй
2022.08.19 10:54
2982
Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас 10 хүн амиа алджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд энэ долоо хоногт нийт 1362 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 936 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 5 хүн, орон нутагт 20 хүн гэмтэж бэртсэн байна. 

Ослын улмаас нийслэлд хүний амь хохирсон осол хэрэггүй тайван бол орон нутагт 10 хүний амь хохирчээ. 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдлын дийлэнх хувь нь үүрээр шөнөөр үйлдэгдэж саатуулагдаж байна. Мөн зам тээврийн ослын шалтгааныг судлаад үзэхээр үүрээр өглөө 05-08 цагийн хооронд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргаж амь эрсдэн, гэмтэж бэртэж байна.

Өнгөрсөн ажлын өдрүүдэд гэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан 5 тохиолдол бүртгэгдсэнээс тавуулаа тээврийн хэрэгслийн жолооч байна.

Иймд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлөөс урьдчилан сэргийлж цагдаагийн байгууллагатай хамтран таслан сэргийлэх арга хэмжээг авч 102 дугаарын утсанд энэ төрлийн зөрчлийн мэдээллийг мэдэгдэж хамтран ажиллана уу хэмээн ТЦА-аас анхаарууллаа.