Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Боловсрол
2022.08.19 13:22
1880
Нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтийн бүргэл эхэллээ

ЦЭЦЭРЛЭГ БОЛОН НЭГДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧДЫН БҮРТГЭЛ ЦАХИМААР ХИЙГДЭЖ БАЙНА.

Эцэг эхчүүдийн ажлыг хөнгөвчлөх зорилгоор бид цэцэрлэг болон нэгдүгээр ангийн хүүхдүүдийн бүртгэлийг цахимжуулсан.

Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн бүртгэлд 95,060 хүүхэд цахимаар бүртгүүлсэн нь нийт бүртгүүлвэл зохих хүүхдийн 63 хувь байна. Тус бүртгэл наймдугаар сарын 24-нд хаагдана.

Тэгвэл өнөө өглөөнөөс  нэгдүгээр ангийн хүүхдийн бүртгэл E-Mongolia-аар хийгдэж эхэллээ. Систем нээгдсэнээс хойш 4700 хүүхдийн бүртгэл амжилттай хийгдсэн байна. Тус бүртгэл наймдугаар сарын 25-нийг дуустал хийгдэх юм.