Баялаг бүтээгч
2022.08.22 12:58
2856
UB FOOD FESTIVAL:ГУДАМЖНЫ ХООЛНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИНЭ

“Улаанбаатар үндэсний хоолны өдөрлөг” энэ сарын 20-нд Сүхбаатарын талбайд 8 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Үндэсний болон олон орны хоолны соёлыг иргэд, жуулчдад сурталчлах, эрүүл зөв хооллолтын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, гудамжны хоолны соёлыг түгээн дэлгэрүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой тус арга хэмжээнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 30 орчим иргэн, аж ахуй нэгж оролцсон юм.

“Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зохион байгуулсан өдөрлөгийг нээж Нийслэлийн засаг даргын орлогч З.Төмөртөмөө үг хэлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээ хариуцсан бодлогын зөвлөх Ч.Даваабаяр МУ-ын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжиллаа. Төрийн тэргүүн “Хүнсний хангамж, аюулгүй байдал“ үндэсний хөдөлгөөнийг санаачлан орон даяар эхлүүлээд байгаа билээ.

Хотын даргын зүгээс гудамжны хоолны соёлыг дэлгэрүүлэх, иргэд, аж ахуй нэгжүүд ямар нэг дарамт шахалтгүйгээр үйлдвэр, үйлчилгээгээ эрхлэх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч байгаа. Иргэдийн ая тухтай байдлыг алдагдуулахгүй, явган зам дээр орц, гарц хааж зогсохгүй, хүнсний аюулгүй байдлыг чанд хангасан хэн бүхэн хүссэн үйлчилгээгээ иргэдэд хүргэж болох юм.

Нийслэлийн засаг даргын орлогч З.Төмөртөмөө

UB FOOD FESTIVAL нь үндэсний хоол үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг үнэгүй сурталчилж, борлуулалт хийх боломж олгодгоороо хоол, хүнс үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийг дэмждэг томоохон арга хэмжээ юм.

Ч.Даваабаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээ хариуцсан бодлогын зөвлөх

2013 оноос “UB FOOD FESTIVAL” нэрээр зохион байгуулагдаж ирсэн тус өдөрлөг иргэд олон нийт жуулчдыг хамруулан жил бүр өргөжин тэлсээр байна.

Зайрмагийн тэмцээний ялагч Э.Энхтүвшин хүү
Монгол Улсын мастер тогооч Х.Монхор
Мастер тогооч Б.Баттулга
“Намасте” Энэтхэг рестораны Борлуулалт, маркетингийн менежер Э.Гантөгс
“Uncage” төрийн бус байгууллагын залуус

Хоол, хоолны соёл, шим тэжээлтэй хоолны талаарх мэдээллийг олгодог өдөрлөгт үндэсний хоол үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг зооглож, тэмцээн уралдаан бусад төрлийн сонирхолтой арга хэмжээнд иргэд идэвхтэй оролцож ийнхүү амжилтай өндөрлөлөө.