Нийгэм
2022.08.23 15:13
7540
Л.ЭНХ-АМГАЛАН: Хүүхдийн мөнгийг хүүхдэд нь ЗАРЦУУЛ !!

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдааны үеэр сурагчиин дүрэмт хувцастай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Сурагчийн дүрэмт хувцасанд яамны оролцоо гэж байхгүй. Төрөөс нэг ч төгрөг гаргадаггүй. Хувийн хэвшлийн зохицуулалтаар явагддаг. Ер нь бол дүрмэт хувцастай байх ёстой. Ковидын жилд өрхийн орлого буурсан учраас заавал шинэ дүрэмт хувцас өмс гэдэг зохицуулалт шаардлагагүй. Дүрэмт хувцасыг иж бүрнээр нь авахад үнэтэй байдаг.

Тиймээс дүрэмт хувцасыг иж бүрнээр нь худалдаж авах хэрэггүй. Нэг зүйлийг хатуухан хэлэхэд хүүхдийн мөнгөө хүүхдэд нь зарцуул" гэлээ.