Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Засгийн газар
2022.08.24 13:27
1225
ЗГ: Хэмнэлтийн хуулийн хүрээнд үйл ажиллагаа нь давхацсан төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг нэгтгэлээ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан, Соёлын сайд Ч.Номин, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар мэдээлэл хийж байна.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд Геологийн судалгааны төв, Геологийн төв лабораторийг нэгтгэх шийдвэр гаргалаа. Мөн Эрчим хүчний хөгжлийн төв, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийг нэгтгэлээ.

Өөрөөр хэлбэл, Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд үйл ажиллагаа нь давхацсан төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг татан буулгах, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх ажлууд үргэлжилж байна" гэв.