УИХ-ын гишүүн
2022.08.24 16:01
8878
Ж.Ганбаатар: Би барилга хоорондын зай хэд байдгийг мэдэхгүй,  өрөмдөж байгаа нь хажуу талынхаа барилгыг хамгаалж байгаа юм  

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын үүсгэн байгуулсан компани СБД-ийн 3-р хорооны 420 айлыг хохироож, барилгын норм стандарт зөрчиж нэг байрнаас хоёрхон мэтрийн зайтай барилга барьж байгаа асуудлаар өөрөөс нь тодрууллаа.

Тэрбээр “Энэ обьектыг дуудлага худалдаагаар 20 тэрбум төгрөгөөр авсан. Луйвардаад аль эсвэл менежментийн хувьчлалаар үнэгүй аваагүй. Энэ бол миний үүсгэн байгуулсан компанийн өмч гэсэн үг. Зөвшөөрлийг нь аваад барилга барьж байгаа.

Би тэр барилгыг  ямар үүрээд явах биш. Монголын ард түмэн дотор нь ороод л амьдарна. Би ямар хаус бариад дотор нь амьдрах гэж байгаа биш. Барьдаг журмаараа л барьж байна. Өрөмдөж байгаа нь хажуу талынхаа барилгыг хамгаалж байгаа юм. Оршин суугчид буруу мэдээлэлтэй  байна.

- Барилга хоорондын зай хоёр метр хүрэхгүй байсан. Хэдэн метр байх ёстой вэ?

- Би сайн мэдэхгүй байна. Хоорондын зайг баталдаг газар нь нийслэл. Холбогдох хууль тогтоомжийх нь дагуу батлаад явах ёстой. Би үүсгэн байгуулсан компанийн эзэн болов ч ажилд нь оролцохгүй олон жил болж байна. Хариуцаж байгаа захирлуудаас нь асуу.

- Нийслэлээс гаргасан стандартыг зөрчсөн гэсэн үг үү?

- Тийм зүйл байхгүй ээ. Энэ бол намайг сайд болох гэж байгаа ч гэдэг юм уу, улстөржүүлж дайрч байгаа процесс.