Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны бүртгэлд 111.595 хүүхэд хамрагджээ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн бүртгэлд хамрагдсан хүүхэд аль цэцэрлэгт хуваарилагдсан талаар мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын утсанд мессежээр илгээнэ. Улмаар хуваарилагдсан талаар мэдээлэл ирмэгц тухайн цэцэрлэгтээ очиж гэрээ байгуулах ёстой аж.