m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.02 07:56
229
Гадаадад зуучилдаг компаниуд тусгай зөвшөөрөлгүй байжээ

ШӨХТГ-аас гадаад улсад сургууль болон ажилд зуучлах, гадаад хэлний сургалт явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтад хамрагдсан нэр бүхий 26 аж ахуй нэгжүүд Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7.7 дахь заалтад гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ гэж заасныг зөрчиж, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байжээ. Үүнд "Оюуны хөгжлийг дэмжих амжилт ололт төв" ТББ, "Дэлхийн төв цэг" ТББ, "Гомонгу" ХХК нь өөрийн оноосон нэрийг олон нийтэд өөрөөр зарлан, суртчилж байсан зөрчил илэрсэн бөгөөд энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн байна.

Иймд уг асуудалд БШУЯ-тай хамтран ажилласны үр дүнд дээрх зөвшөөрлийг тус яамнаас авахаар болсон байна. Эхний ээлжинд 17 байгууллага зөвшөөрлөө авахаар болжээ.

Боловсролын тухай хуулинд гадаадад ажиллах, сургалтад зуучилж байгаа байгууллага заавал тусгай зөвшөөрөлтэй байх ёстой гэж заасан байдаг ч уг заалтыг яам ч, тухайн байгууллага ч хэрэгжүүлдэггүй байсан байна. ШӨХТГ-аас манай улсад гадаадад зуучлан ажил олгодог болон сургалтад хамруулдаг 150 гаруй компани байгаа юм. Иймд уг асуудалд БШУЯ-тай хамтран ажилласны үр дүнд дээрх зөвшөөрлийг тус яамнаас авахаар болсон байна. Эхний ээлжинд 17 байгууллага зөвшөөрлөө авахаар болжээ. Уг зөвшөөрлийг тухайн компани авснаар гадаад руу гаргасан иргэддээ хяналт тавих, хариуцлага хүлээх үүргийг хүлээж байгаа юм. Хариуцлага хүлээлгэхгүй бол гадаадад зуучилж байгаа байгууллагаар дамжин хүний наймаа явагдах магадлалтай хэмээн үзж байгаа гэнэ.