Гадаад мэдээ
2022.08.26 11:47
1524
Галт тэргээр хөгжлийн түргэн замд

   Наймдугаар сарын 21 бол “Бүс ба зам”санаачилгын хувьд онцгой ач холбогдолтой өдөр.

   Мөн өдөр Хятад-Европын ачааны галт тэрэг (Ши-Ань-Гамбург) Ши-Ань хотын олон улсын боомтоос хөдөлснөөр энэ онд тус ачааны галт тэрэг нийт 10 мянган цуваа зорчиж, энэ нь өнгөрсөн жилийнхээс 10 хоногийн өмнө 10 мянгаас давсан үзүүлэлт болжээ. Энэ онд нийт 972 мянган стандарт чингэлэг барааг тээвэрлэн хүргэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5 хувиар өссөн байна. 

   Үүний зэрэгцээ төмөр замын салбарынхан буцах галт тэрэгний зохион байгуулалтыг эрчимжүүлж, хоёр талын бараа тээвэрлэлтийн тэнцвэртэй байдлыг хангаснаар энэ онд зорчих болон буцах галт тэрэгний харьцаа 88 хувьд хүрсэн төдийгүй хилийн боомт хотуудын дэд бүтэцийн чадавх улмаар сайжирч байна.

Мөн өдөр Хятадын анхны экспортын өндөр хурдны галт тэрэг албан ёсоор хөдөлж, Чиндао боомтоос Жакарта-Банддун чиглэлийн хурдны галт тэрэгний багц болон Жакарта-Банддун чиглэлийн хурдны галт тэрэгний иж бүрэн шалгалтын галт тэрэг илгээв. Хятадын өндөр хурдны галт тэрэг "экспорт"-ын чухал мөчийг эхлүүлжээ. 

   Одоогийн байдлаар Хятад-Европын төмөр зам нь 82 шугам чиглэлийн дагуу зорчиж буй бөгөөд Европын 24 орны 200 хотод хүрч, улмаар тээврийн сүлжээ болон бүрэлдэж, Европыг бүхэлд нь хамарч чадсан байна. Тээвэрлэж буй барааны хувьд электрон бүтээгдэхүүн, бэлэн хувцас, гутал, малгай, автомашин ба түүний эд анги, будаа гурил, модон материал зэрэг 53 ангилалын 50000 гаруй төрөл багтаж байгаа бөгөөд барааны нийт үнэ 300 тэрбум ам.долларт хүрсэн байна.

   Цар тахал болон зууны өөрчлөлт давхцаж,Украины хямрал зэрэг геополитикийн зөрчилдөөн зэрэг болж буй үеэр дэлхийн хөгжил олон сорилттой тулгарч байна. Хятадын төмөр замын Хятад Европын буухиа шугамаас Жакарта-Бандуны өндөр хурдны төмөр зам хүртэлх "Бүс ба зам"-ын эдгээр түүхэн амжилт нь Хятад улс дэлхийн "хөгжлийн алдагдлыг" шийдвэрлэх, хамтын хөгжлийг ахиулахад тус дөхөм үзүүлэхийн тулд шантаршгүй  хүчин чармайлт гаргаж буйн  илэрхийлэл юм.

   Өнөөдөр дэлхийн 140 гаруй орон Хятадтай "Бүс ба зам"-ын баримт бичигт гарын үсэг зураад байна. 2021 онд Хятад улс болон "Бүс ба зам"-ын дагуух орнуудын бараа бүтээгдэхүүний худалдааны хэмжээ 11.6 их наяд юаньд хүрч, зам дагуух улс орнуудын шууд хөрөнгө оруулалт 138 тэрбум 450 сая юаньд хүрчээ. Дэлхийн хамгийн том нийтийн бүтээгдэхүүн болсон “Бүс ба зам”-ын олгосон үр өгөөж нь үнэн бодит бөгөөд талуудын дэмжлэгийг олж байна.