Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдаа, захуудаар хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар дэвтрийн нийлүүлэлт багассан тул хичээлийн хэрэгсэл авбал дэвтэр зарна гэж хэрэглэгчийг хясан боогдуулсан, худалдааны хууль бус арга хэрэглэсэн зөрчил их гарсан байна. Энэ зөрчилд зөрчлийн хуулийн дагуу иргэнийг 2 сая, ААН-г 20 сая төгрөгөөр торгодог аж.
24 хуудастай дэвтэр УИД-т 750₮, УИД-н үүдний өргөтгөсөн худалдаанд 800₮ гэж байгаагаас харахад өргөтгөсөн худалдааны бараа бүхэн дэлгүүрээс хямд биш, павилон бүрт үнэ харилцан адилгүй байгаа талаар ШӨХТГ-аас мэдээллээ.