Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар МАН-ын удирдах зөвлөл хуралдаж 10 сайдын нэрийг оруулж ирэв.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Засгийн газрын одоо байгаа гишүүдээс найман сайдыг чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн найман сайдыг томилох санал оруулсан.
Дээр нь Засгийн газрын өдөр тутмын ажлыг хурдан шуурхай болгох, тулгамдсан томоохон асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор мөн яамгүй, асуудал эрхэлсэн хоёр сайдыг гаргахаар намын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ.
Сая гарсан Засгийн газрын тухай хуулиар Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй болсон. Тийм учраас намын УЗ Ерөнхий сайдын саналыг дэмжсэн.
Эдийн засгийн хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар
УУХҮ-ийн сайдаар Ж.Ганбаатар
Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн
ХНХ-ын сайдаар Д.Сарангэрэл
ЗТХ-ийн сайдаар С.Бямбацогт
ЗГХЭГ-ын дарга бөгөөд сайдаар Д.Амарбаясгалан
Цахим хөгжил харилцаа холбооны сайдаар Н.Учрал
Нийслэлийн асуудал хариуцсан сайдаар Ж.Сүхбаатар
Спорт, олимпизмын асуудал хариуцсан сайдаар Б.Бат-Эрдэнэ нарыг дэмжсэн байна.