Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2022.08.29 19:52
1637
Х.Болорчулуун: Ерөнхий сайд намайг мэргэжлийн хүн гэдгээр нь ХХААХҮ-ийн сайдаар томилж байгаа байх

Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ санал болгож, МАН-ын Удирдах Зөвлөлийн хурлаар ХХААХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн, Байгаль Орчин, Хүнс Хөдөө Аж Ахуйн Байнгын Хорооны дарга Х.Болорчулууныг дэмжсэн. Түүнээс зарим асуудлаар тодрууллаа.

Тэрээр, "Миний хувьд хөдөө аж ахуйн салбарт насаараа ажилласан, УИХ-д ороод Байгаль Орчин, Хүнс Хөдөө Аж Ахуйн Байнгын Хороонд 10 гаруй жил ажилласан. Сүүлийн 3 жил Байнгын хорооны дарга хийлээ. Өмнөх сайдыг би сайн ажилласан, муу ажилласан гэж дүгнэхгүй. Ерөнхий сайд өол намайг мэргэжлийн хүн гэдэг үүднээс ХХААХҮ-ийн сайдаар томилсон байх. Бид хүнсээ 70, 80 хувь гаднаас авдаг бол дотооддоо үйлдвэрлэж болох бүхнийг гаднаас авалгүй, дотооддоо үйлдвэрлэхийн төлөө ажиллана" гэв.