Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Засгийн газар
2022.08.29 20:08
6133
Эрүүл мэндийн сайд С.Энхболд, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар нар суудалтайгаа үлдэнэ

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг МАН-ын УЗ хэлэлцэж, Засгийн газрын одоо байгаа гишүүдээс найман сайдыг чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн найман сайдыг томилох санал оруулсан талаараа мэдээлсэн. Яг одоо Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэхээр хуралдаж буй.

Улмаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн 10 гишүүний нэрсийг зарласан бөгөөд нэр нь дурдагдаагүй сайд нар хэрхэх нь тодорхойгүй байсан бол Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Барилга, хот байгуулалтын сайд нар суудалтайгаа үлдэх нь тодорхой болжээ.