Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2022.08.30 12:22
2995
ХОЁР ТЭРБУМЫН БАРИЛГА, 20 САЯЫН АВЛАГА, ТЭРБУМЫН ЗЭЭЛТЭЙ ЗАСАГ ДАРГА Э.БОЛОРМАА

Ховд аймгийн Засаг даргад тус аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормаа нэр дэвшсэн. Нэр дэвшигч Т.Дэлгэрсайхан нэрээ татсан тул төлөөлөгчид ил санал хурааж, Э.Болормааг 73.1 хувийн саналаар дэмжсэн.

Монгол Улс 1931 оноос хойш 91 жилийн хугацаанд нэг ч удаа эмэгтэй хүн аймгийн Засаг даргаар томилогдож байгаагүй түүхтэй бөгөөд ийнхүү Э.Болормаа нь анхны эмэгтэй аймгийн Засаг даргаар ажиллахаар болж буй юм.

Тэгвэл Ховд аймгийн Засаг даргаар сонгогдсон Э.Болормаагийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг танилцуулъя!

Нийт орлого: 96 сая 690 мянга

Нийтийн орон сууц:2, Оффис:1, Өвөлжөө, хаваржаа, хүлэмж гэх мэт: 1

Нийт үнэлгээ: 2 тэрбум 118 сая 550 мянга

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлийн үнэлгээ: 30 сая

Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн: 164 сая 

Гадаадын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн: 510 сая

Авлага: 20 сая 600 мянга

Зээл: 1 тэрбум 168 сая 500 мянга

Э.Болормаа нь Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барьж батлуулсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг боловсруулах ажлын хэсгийг Ерөнхий сайдын ахлах зөвлөхийн хувьд ахлан ажилласан. Мөн АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай байна.